Монгол Улс “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд Франц Улсын Канн хотод 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд болох Cannes Lions Олон улсын бүтээлч наадамд албан ёсоор оролцохоор болжээ. Энэхүү дэлхийд нэр хүндтэй наадам нь бүтээлч салбар, медиа, маркетингийн салбарын хамгийн том цугларалт юм. Энэ жил дэлхийн 97 улсаас 12,000 гаруй оролцогч, 550+ тэргүүлэгч агентлаг, 350+ дэлхийд танигдсан брэнд, 700+ нөлөө бүхий сэтгүүлчид оролцох бөгөөд Саудын Араб, Бразил болон Монгол Улсыг албан ёсоор онцолж байна.
Энэ тухай Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд Ч.Номин: Бид энэ жил “Go Mongolia” үндэсний брэндээр дамжуулан Монгол Улсын аялал жуулчлал, соёлын өв, орчин үеийн хөгжил, бүтээлч байдлыг таниулж, дэлхийн маркетингийн салбарын мэргэжилтнүүд, дэлхийн томоохон брэндүүд, контент бүтээгчид, медиа мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, аялал жуулчлал сонирхогчдод Монголын бүтээлч сэтгэлгээ, инновацыг танилцуулахаар төлөвлөж байна" хэмээн мэдээллээ.