Dark Light
Урлаг соёл | 2025-06-09

“ТАЛ НУТГИЙН ГЭРЭЛ” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
”Улаанбаатар биенналь-2025” соёлын нэгдсэн үйл ажиллагаа, Монгол улс, Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтын ажиллагаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, дэмжиж зохион байгуулж буй тус улсын алдарт уран бүтээлч И И Намын “ТАЛ НУТГИЙН ГЭРЭЛ” медиа арт үзэсгэлэн Чингис Хаан үндэсний музейд нээлтээ хийж, үзэсгэлэнг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нээж, оролцлоо.
”Тал нутгийн гэрэл” медиа арт үзэсгэлэн нь Монгол орны байгаль, уудам тал нутгийн гоо үзэсгэлэн, хүн ба байгалийн шүтэлцээ, орчин үеийн хотжилт, технологи, дижитал урлагийн огтлолцол зэргийг уран сайхны өндөр түвшинд харуулж, монгол аялгуу, монгол уран бүтээлчдийн уран бүтээлийг хамтатган шигтгэсэн, иргэд, жуулчдад монгол улсыг сурталчлан таниулах өндөр ач холбогдлыг агуулсан юм.
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул нийслэлийн иргэд, дотоод гадаадын жуулчид та бүхнийг хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00