Dark Light
Урлаг соёл | 2025-06-11

“ТУУРГАТАН” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагаанд нийт дэлхийн 29 орны 300 уран бүтээлч оролцож байна. Биенналийн хугацаанд 22 багц үйл ажиллагааг 6 дугаар сарын 6-20-ны өдрүүдэд буюу 15 хоногийн турш зохион байгуулж байна.
“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Туургатан” орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ.
“Туургатан” үзэсгэлэнг цаашид уламжлал болон зохион байгуулах бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн танхимд Монгол, Казакстан, Хятад, Өвөр Монгол, Шинжан Уйгарын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулж байна.
Эсгий туургатан хийгээд нүүдэлчид гэх нэгэн сэжмээр холбогдсон эдгээр уран бүтээлчдийн ижил төстэй болоод ялгаатай талуудыг тольдон харж болох контемпорари урлагийн “XO art space”-д медиа, дижитал, өрөг орон зайн ба үйл хөдлөлийн урлаг, холимог медиа урлаг, дуу авиан ба хөгжим, уран зураг, монгол зураг, гоблен зэрэг чиглэлийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.
“Туургатан” үзэсгэлэн 6 дугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14