Dark Light
Урлаг соёл | 2025-06-16

ХАРХОРУМ ХОТЫН ТУУРЬ ДЭЭР ИЛ МУЗЕЙ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаж байсан бол 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлснээ зарлалаа.

Хот байгуулах томоохон бүтээн байгуулалтын хүрээнд хамгийн түрүүнд эзэн Чингис хааны байгуулсан Хархорум хотын туурь дээрээс Үндэсний хэмжээний цогц экспедиц Цогт их сүмийг сэргээх, хуучин хотын туурь дээр ил музей байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

                                                            Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлэхдээ "Одоо хүмүүс хуучин Хархорум хотын туурийг Эрдэнэ зуу гэж ойлгож байна.Хархорум хотын гадна 900 метрийн урттай хэрэм байсан бөгөөд, Хааны ордон нь Эрдэнэ зуу хийдийн доор байсан.Хархорум хотод Буддын, Исламын, Христосын зэрэг олон шашин зэрэгцэн оршиж байсан дэлхийн бараг анхны хот. Өөрөөр хэлбэл энх амгаланг тогтоож оршоосон дэлхийн 1500-аад урчууд ур ухаанаа шалгадаг хот байсан. Хархорум хотоос гарсан шийдвэр нь Евразийн уудам тал нутагт үйлчилж байсан. Хуучин Хархорум хотын туурийг Монгол- Германы археологичид хамтран малтлага судалгаа хийсэн. Нийт Хархорум хотыг 100 хувь гэж үзвэл 10 хувьд нь ч малтлага судалгаа хийгээгүй. Тиймээс цаашдаа Үндэсний хэмжээний экспедиц ажиллуулах маш том боломж байгаа. Үүн дээр суурилж "Ил музей" байгуулах, хуучин Хархорум хотыг цогцоор нь сэргээж харуулах зорилготой" гэв. 


Хуучин хотын туурь дээр Ил музей байгуулах ажлыг Чингис хаан үндэсний музей манлайлж, ШУА-ийн харьяа мэргэжлийн хүрээлэнгүүд, эрдэмтдийн зөвлөл хамтран үндэсний шинжилгээний ангийг хэрэгжүүлэхээр боллоо. Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14