Netflix-ийн шинэхэн хөгжимт баримтат цуврал “Hitmakers”-т BLACKPINK хамтлагийн гишүүн Лиза оролцож буйг албан ёсоор зарлалаа. 2025 оны 7-р сарын 24-нд нээлтээ хийх уг зургаан ангит цувралд дэлхийн шилдэг 12 дуу зохиогч, продюсер хүчээ нэгтгэж байгаа юм.
Цувралын гол зорилго бол уран бүтээлч бүрээр шинэ, оригинал дуу бичүүлэх явдал бөгөөд John Legend, Shaboozey, мөн Лиза ч өөрийн шинэ бүтээлээр оролцоно. Трейлерт Лизагийн дүр төрх богино хугацаанд гарсан ч үзэгчдийг татах хүчтэй, “үсэрхий мөн чанар”-тай байдалтайгаар онцлогджээ.
Түүнчлэн Лиза энэ жил HBO-ийн “The White Lotus” цувралын 3-р улиралд Мук (Mook) хэмээх дүрээр жүжигчинээр анх удаа дебют хийж, авьяас чадвараа харуулсан нь түүний урлагийн олон талт байдлыг улам бататгасан томоохон алхам болсон гэж салбарынхан онцолж байна.
О.ХЭРЛЭН