Dark Light
Урлаг соёл | 2025-06-30

"БЭЭЖИНГИЙН БИЕННАЛЬ 2025" ЗАРЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь БНХАУ-д зохион байгуулагдах 10 дахь удаагийн Бээжингийн Олон Улсын Урлагийн Биенналь болох “БЭЭЖИН БИЕННАЛЬ 2025"-д Монгол уран бүтээлчдийг дэмжин оролцуулахаар боллоо.
Ерөнхий удирдамжийг дараах холбоосоор татаж авч танилцана уу.
Үзэсгэлэнгийн сэдэв, агуулга:
“ХАМТЫН ОРШИХУЙ”
Энэхүү сэдэв нь хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ойлголцол, эв нэгдлийг эрхэмлэх үнэт зүйлсийг илэрхийлнэ. Хүн ба байгаль, улс үндэстэн, соёл иргэншлүүдийн хоорондын зохицол, соёлын харилцан хүндлэлийн үзэл санааны цөм нь хамтын оршихуй юм.
Бүтээлд тавигдах шаардлага:
2022 – 2025 оны хооронд бүтээсэн, зохиогчийн эрхтэй бүтээл байх
Бүтээлийн төрөл:
Уран зургийн бүтээл
Уран баримлын бүтээл
Инстолляцын бүтээл (өрөг урлаг)
Дижитал, медиа бүтээл
Интерактив бүтээл
Хугацаа:
Материал хүлээн авах хугацаа: 2025.06.27 - 07.25
Үзэсгэлэнгийн хугацаа: 2025.12.31 - 2026.02.01
Үзэсгэлэнгийн байршил: БНХАУ-ын Үндэсний урлагийн музей
Материал бүрдүүлэлт:
Уран бүтээлчийн маягтыг татаж авах: https://drive.google.com/drive/u/4/home
Уран бүтээлийн мэдээллийн маягтыг татаж авах: https://drive.google.com/drive/u/4/home
Та бүрдүүлсэн материалаа mongoliaartistbeijingbiennale@gmail.com хаягруу илгээгээрэй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02