Dark Light
Урлаг соёл | 2025-07-04

“МОНГОЛ ДАРХАН: ӨВ, УРЛАХУЙ” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо,  “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.


"Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шилдэг 60 уран дархчуудын 138 бүтээлийг дэглэн Чингис хаан Үндэсний музейд 2025 оны 7 дугаар сарын 04-20-ны өдрийг хүртэл олон нийтэд дэлгэлээ.


Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Уран дархны “Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбооны тэргүүн С.Батзориг болон албаны төлөөллүүд оролцож, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.

Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулав.

-       Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” төрийн бус байгууллага,

-       “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан,

-       Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ,

-       “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл шилдгийн шилдгээр шалгарлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг 16 бүтээлд гардууллаа.

Энэхүү үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны “Уран дархны урлагийг дэмжих тухай” 115 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02