Сүүлийн үед Казахстан, Украин, Орос зэрэг орнуудын цахим сүлжээнд “Халзан Артем” гэх нэрээр алдаршсан хоёр залуу олны анхаарлыг татаж байна. Эдгээр хүмүүсийн гадаад төрх, үйл хөдлөл, ярьж буй байдал нь жирийн нэгэн шиг харагдахгүй бөгөөд тэднийг согтуу, эсвэл сэтгэцийн хувьд асуудалтай мэт ойлгогдуулахаар төлөвлөсөн дүртэй ажээ. Ингэснээр олны анхаарлыг татах зорилготой юм. Энэ хоёрын нэг нь Артем Днепровский гэх нэрээр танигдсан бөгөөд сошиал контент бүтээгч гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Тэдний видеонуудын нийтлэг онцлог нь:
- Бараг нүцгэн шахуу хувцаслалт
- Эмх замбараагүй алхалт, үл ойлгогдох яриа
- Уур уцаартай мэт дүр эсгэх, эсвэл тасралтгүй бувтнах
Эдгээр нь бүгд “контент”-ын зорилгоор зориуд хийгддэг бөгөөд үзэгчдэд “Энэ одоо юу болж байна аа?”, “Шал тэнэг юм!” гэх мэт сэтгэгдэл төрүүлэх нь тэдний тактик юм. Ингэснээр хүмүүс хуваалцаж, шэйр хийж, сэтгэгдэл бичих нь олширдог тул контент нь вирус шиг тархдаг байна. Тэдний зорилго зөвхөн анхаарал татах бус, олон нийтийн сошиал хандлагад нөлөөлж, тухайн орондоо нэр хүнд олж авах явдал юм. Зарим үзэгчид тэднийг жинхэнэ эмгэгтэй гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ тэд бол төлөвлөсөн жүжиглэлттэй контент бүтээгчид юм. Хэдийгээр олон хүний сонирхлыг татаж буй ч зарим хүмүүс энэ төрлийн агуулгыг ёс зүйн хувьд зохисгүй гэж үзэж, нийгмийн эмзэг сэдвээр тоглож байна хэмээн шүүмжилж байгаа билээ.
О.ХЭРЛЭН