Тив Дэлхийн хамгийн том загварын компанийн менежер Монголд буулаа. Загварын салбарын Холливүүд л гэсэн үг дээ. Товчхондоо бидний сайн мэдэх Cindy Crawford & Kendall Jenner гэх алдартнуудын менежментийн компани. Үүнээс гадна 5,000 гаруй алдартнууд эгнээнд нь байдаг юм. 1972 онд байгуулагдаж байсан энэ түүхт байгууллага 53 жилийн дараа Монгол улстай хамтран ажиллахаар модeль О.Билгүүний Models Management World-той 2 жилийн өмнө гэрээ байгуулсан юм.
Ингээд Монголыг төлөөлөх шинэ нүүр царайг тодруулахаар Elite Model World-с зохион байгуулдаг 42 жилийн түүхт Elite Model Look тэмцээнээ зохион байгуулахаар Монголд хүрэлцэн ирлээ.
Дэлхийн 60 гаруй улс бидний өмнө боломж болон нээгдсэн түүхэн цаг хугацаа тохиож байна. Монголын залуусын мөрөөдөлд гэрэл, итгэл нэмэх аян зам минь тууштай үргэлжилнэ гэж Модeль О.Билгүүн өөрийн цахим хуудсаар мэдээллээ.
Ташрамд "Mongolia fashion week 2025"-ын хүрээнд олон олон үйл явдлууд болж байгаа. Маргааш буюу 07-р сарын 08-ны үдэш Монголд анх удаа "Mongolia Fashion Gala Awards" өндөр зэрэглэлийн арга хэмжээний улаан хивсний ёслол Богд хааны ордон музeйд болох бөгөөд загварын салбарын дэлхийн шилдэг мeнeжeр энэхүү үйл ажиллагаанд оролцоно.