Dark Light
Урлаг соёл | 2025-07-11

АЛЬТЕРНАТИВ РОК УРСГАЛ ШИНЭ ГҮНЖТЭЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монголын урлагт тэр дундаа альтернатив рок урсгалд нэгэн цаг үеийг эзэлж явсан Отгоо урлагаас хөндийрснөөс хойш содон хөгжим, чамин шүлэг сонсоогүй уджээ. Тэгвэл түүний халааг авч, альтернатив рок урсгалд өөрийн дотоод мэдрэмж, түүнээс урган гарах уран бүтээлээр бидний сонорыг мялаах шинэ дуучин урлагт хөл тавилаа.
 
Түүнийг Б.Туул гэдэг бөгөөд 5 настайгаасаа хөгжмийн урлагт дурлаж, 13 настайдаа анхны дуугаа зохиож, урлагийн салбар руу эргэлт буцалтгүй шунан дурлаж яваа нэгэн юм. Өөрөө шүлгээ бичиж, аяаа зохиож, клипээ бодож, уран бүтээлдээ тун санаачилгатай ханддаг тэрбээр альтернатив рок урсгалд салхи оруулах шинжтэй.
 
Түүний хувьд альтернатив рок урсгалаар дагнан уран бүтээлээ туурвих ч гэлээ ямар түүх өгүүлэхийг хүсэж байгаагаасаа шалтгаалан өөр урсгалын уран бүтээлүүд ч гаргах аж. Одоогоор Toxic, Doesn’t matter, Цагаан хөнжил улаан дарс зэрэг уран бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгоод буй. Хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Цагаан хөнжил улаан дарс дуу нь зуны өдрүүдийн дурсамжийг хадгалах гайхалтай дуу болжээ. Түүний уран бүтээлүүдээс харахад альтернатив рок урсгал шинэ гүжнтэй болж буй нь гарцаагүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00