Dark Light
Урлаг соёл | 2025-07-14

“ТАЙГА” ФЕСТИВАЛЬ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол орны хойморт орших Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулагдаж буй “Тайга” фестиваль өнөөдөр эхэлнэ.

Долоо хоногийн турш өдөр бүр өөр, өөр хөтөлбөртэй тус фестиваль нь Монголын шилдэг уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагууд, уран сайхны тоглолтууд, үндэсний өв соёлыг шингээсэн үзүүлбэрүүдийг толилуулна.

“Тайга” фестиваль зөвхөн хөгжмийн арга хэмжээ биш бөгөөд байгаль, аялал жуулчлал, соёлын уур амьсгалыг хослуулсан цогц баяр болохоороо онцлог юм. 

Хөвсгөл нутгийг зорин ирсэн аялагч иргэд байгалийн сайхныг мэдрэнгээ амьд хөгжмийн тоглолт, урлагийн үзүүлбэр, гар урлалын үзэсгэлэн үзэж, үндэсний хоол амтлах зэрэг олон сонирхолтой арга хэмжээг багтаажээ.

Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд 17 цагаас үзэгчдийг оруулж нээлт 19 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00