Dark Light
Урлаг соёл | 2025-08-05

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/211 дугаар тушаалаар байгуулагдсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний хурал 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хурлын танхимд болов. Тус хурлаар:
  • ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зохион байгуулах тухай ерөнхий танилцуулга
  • ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн бөгөөд ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Цолмон "Соёлын өвийн үзлэг"-ийн тухай;
  • Чингис Хаан өв соёлын хүрээлэнгийн захирал бөгөөд ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга Н.Саруул “Нүүдэлчдийн ертөнц: өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын талаар;
  • ЗГХА, Жижиг дунд үйлдвэрийн газрын мэдээлэл технологи, зах зээл, борлуулалтын хэлтсийн дарга Б.Батболд Гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар;
  • Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл Фестивалийн нээлт, хаалтын талаар;
  • ЗГХА Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Э.Билэгт Үндэсний спортын үйл ажиллагаа, Дэлхийн морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар;
  • Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны менежер н.Нина Аялал жуулчны хоолны гудамжны зохион байгуулалтын талаар тус тус танилцуулгыг хийж, ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өгсөн.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам харьяа байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж "Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестивалийн зохион байгуулалттай холбоотой санал, шийдвэрлэх асуудлын талаар санал солилцов.

Мөн тус өдөр ЗГХА-Соёл, урлагийн газрын дарга 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга нартай 10:00 цагт цахимаар хурлыг зохион байгуулж зохион байгуулалттай холбоотой санал, шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00