Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 63 дахь улирлын дуурийн нээлтээ Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн мэндэлсний 75 насны ойд зориулж, түүний шилдэг бүтээлүүдийн нэг болох “Гүн гэрийн гүнж” дууриар хийнэ.
“Гүн гэрийн гүнж” дуурь нь Монголын үндэсний хөгжмийн онцлог, уламжлалт аялгуу, баримтат түүхэн сэдвийг уран сайхны гүн гүнзгий илэрхийллээр нэгдүүлсэн, уран бүтээлийн дээд зэрэглэлийн сонгодог бүтээлүүдийн нэг билээ.
Нээлтийн тоглолт 2025 оны 10 сарын 04, 05-нд 17:00 цагт болно.
Тасалбар захиалах холбоос: https://ticket.mn/event/2684

Эх сурвалж
| Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
|