Dark Light
Урлаг соёл | 2025-08-16

ЗАНАБАЗАРЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС ИТАЛИЙН АЛДАРТ МУЗЕЙД ДЭЛГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Итали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жиованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болон Монголын төр, нийгэм, шашин, соёлын суут зүтгэлтэн Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тохиолдуулан түүний хосгүй бүтээлүүдээс Италийн алдарт Галлериа Боргезе музейд дэлгэн толилуулах, Италийн уран барималч Жан Лоренцо Бернинигийн бүтээлүүдийг Монголд дэлгэх талаар ярилцаж тохирлоо.
Түүнчлэн хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, аялал жуулчлал болон соёлын салбарт хамтран ажиллах эрх зүйн баримт бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14