Dark Light
Урлаг соёл | 2025-08-26

МУЗЕЙН ДИЖИТАЛ КОНТЕНТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингис хаан Үндэсний музейн дижитал контентыг хөгжүүлэх, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд зориулж БНСУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас Монгол Улсын хүмүүнлэгийн салбарт анх удаа 6 сая.ам долларын өртөг бүхий төсөл хэрэгжихээр боллоо.

БНСУ-ын КОЙКА-ын Ерөнхийлөгч Чан Вонсам хүрэлцэн ирж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, төслийн төлөвлөлт, гарах үр дүнгийн талаар ярилцлаа.

 

Энэхүү төсөл нь 2025-2028 хугацаанд хэрэгжих ба музейн бодлого үйл ажиллагааг дэмжих, үзмэр олдворыг хамгаалах, бүртгэх, үзэсгэлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, боловсрол, маркетингийн чиглэлээр хоёр улсад боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, үр дүнд нь нэгдсэн гарын авлага боловсруулж салбарын хэмжээнд ашиглах юм.

Мөн Чингис хаан Үндэсний музейд хүүхдийн музей бий болгох, музейн онцлох үзмэрийн хэсгүүдэд амрах хэсэг дижиталжих, музейг цахим сан хөмрөгтэй болгох зэрэг олон ажлуудыг шинээр хийхээр тусгасан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14