Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөл 2025 оны 8-р сарын 26-нд хуралдаж, дараах хоёр шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- МЗЭ-ийн Үндэсний төвийн нэгдсэн чуулганыг 2025 оны 9-р сарын 19-нд хуралдуулахаар товлолоо.
- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11-р сарын 8-ны өдрийн 401 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу нэр бүхий уран бүтээлч, судлаачдыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.
Үүнд:
- Яруу найраг: Б.Энхжаргал “Цаад эргийн цаана” шүлгийн ном
- Хүүрнэл зохиол: С.Баттулга “Тэнгэрт нуусан уулс” роман
- Хүүхдийн зохиол: Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”, “Өөр”, “Сүүн хэлхээ” тэргүүт өсвөр насныханд зориулсан туужууд
- Уран зохиолын орчуулга: Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис”
- Утга зохиолын судлал: Казүюки Окада “Алтан хараацай” судалгааны бүтээл
Нэр дэвшсэн уран бүтээлчдийг Сонгон шалгаруулах комисс магадлан хэлэлцэж, Д.Нацагдоржийн шагнал олгох болзлыг хангасан 3 хүртэл зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч, уран бүтээлчийг тодруулах ба соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулж, Их зохиолчийн мэндэлсэн өдрөөр гардуулна.