Dark Light
Урлаг соёл | 2025-08-29

"СЭРСЭН ТАЛ” ДУУ ХӨГЖМИЙН ГУРАВДУГААР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит "Сэрсэн тал” дуу, хөгжмийн гуравдугаар наадмыг 2025 оны 9 дүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд зохион байгуулна. 
Энэхүү наадам нь 2018 оноос эхлэн нэрт хөгжмийн зохиолчийн төрөлх нутагт 3 жил тутам мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулагдаж ирсэн билээ. 
Монголын хөгжмийн урлагийн суут төлөөлөгч Бямбасүрэнгийн Шаравын оюун билиг, авьяас, гүн ухаан, үндэсний өв, соёл, уламжлалыг шингээсэн үнэт бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлээр дамжуулан урлаг, гоо зүйн хүмүүжил, эх оронч үзэл санааг залуу үедээ өвлүүлэн үлдээх, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх зорилго бүхий тус наадамд өргөнөөр оролцохыг урьж байна. 
Холбоо барих: 94112370, 98114353, 98029111, 99590288
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06