Dark Light
Урлаг соёл | 2025-09-09

ДУУРИЙН ДУУЛААЧДЫН УРАЛДААНД Д.ДАГВАДОРЖ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Польш улсын Шчэцин хотын Хелена Майданецийн нэрэмжит театрт энэ сарын 2-7-нд 25 дахь удаагийн “Агуу теноруудын тэмцээн” болж өндөрлөлөө. Тус уралдааны хоёрдугаар шатанд Монгол, Польш, Испани, БНХАУ, Беларусь, БНСУ зэрэг орнуудын шилдэг тенорууд өрсөлдсөн байна. Эх орноо төлөөлөн оролцсон ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч 25 дахь удаагийн наадмын тэргүүн тенороор шалгарлаа. Түүнчлэн “Opera na Zamku” оркестрын нэрэмжит шагнал, тус уралдааныг санаачлагч Яцек Нежыховскийн нэрэмжит тусгай шагналыг хүртжээ. Мөн “Дуурийн урлагийн нэрийн өмнөөс” рыцарь цолоор өргөмжлөгдөж, хүндэт Kawaler de Crescendo хэмээх нэр хүртсэн нь онцлох үйл явдал болсон байна.
 
Энэ удаагийн уралдааны дэд байрт Польшийн дуучин Себастиан Мах, гутгаар байрт Испанийн дуучин Андрес Санчес Жоглар нар шалгарчээ. Монголын дуурийн урлагийн нэгэн шинэ амжилтыг дэлхийн тайзан дээр дуучин Д.Дагвадорж харуулжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26