Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Монголын Зохиолчдын Эвлэл, Улсын Драмын Эрдмийн театраас хамтран "Утга зохиолын 7 хоног"-ийг 2025 оны есдүгээр сарын 22-28-нд зохион байгуулна.
"Утга зохиолын 7 хоног"-ийн үеэр уншигч, зохиолчдын уулзалт, яруу найргийн уншлага, хот хөдөөгийн зохиолчид, уран бүтээлчдэд зориулсан сургалт, залуу авьяастнуудад зөвлөгөө өгөх уулзалт, бэлэн кино зохиол, роман, орчуулгын бүтээлээ хэвлэлийн газар, студи, продакшнд санал болгох ажил хэрэгч уулзалт, ховор ном, Болор цомын эздийн хөрөг зургийн дуудлага худалдаа зэрэг олон бүтээлч ажил өрнөнө.
"Утга зохиолын 7 хоног" Монголын Зохиолчдын Эвлэл, Улсын Драмын Эрдмийн Театраас хамтран зарлаж, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамнаас санхүүжүүлж буй "Жүжгийн зохиолын улсын уралдаан"-ы дүнг зарлаж, шагналыг гардуулснаар өндөрлөх юм.
Эх сурвалж
| Монголын Зохиолчдын эвлэл
|