Dark Light
Урлаг соёл | 2025-09-17

ДЭЛХИЙН ХИП ХОПЫН ДОМОГТ УРАН БҮТЭЭЛЧ FAT JOE МОНГОЛД ИРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хип хопын тайзнаа 30 жилийн турш хаанчилж буй АНУ-ын алдарт реппер Fat Joe анх удаа Монголд тоглолтоо хийхээр боллоо. Тэрбээр есдүгээр сарын 20-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд 16:00 цагт болох бүтэн нэг цагийн турш гал асааж, үзэгчдийг догдлуулна.
Fat Joe бол Монголд ирж буй АНУ-ын уран бүтээлчдийн дундаас хамгийн нэр нөлөө бүхий эрхмийн нэг. Хуучны “old school”-оос орчин үеийн “new school” хэмнэл хүртэл бүх жанрт чадварлагаар хөрвөдөг нь түүнийг үеийнхээ хамгийн хүчирхэг уран бүтээлч гэдгийг нотолдог.
 
Түүний карьерын онцлох амжилтууд:
• 1993: “Flow Joe” – Billboard #1
• 2004: “Lean Back” – Billboard #1
• 2017: “All The Way Up” – Грэммид нэр дэвшсэн
 
Тоглолтын талаарх мэдээллийг зохион байгуулагч, уран бүтээлчид хүргэлээ.
 
Зохион байгуулагч: Гол уран бүтээлчийн тайзны цаг 60 минут, уран бүтээлчээ урьж аргах  DJ 15 минут нийт 75 минутын тоглолтын гэрээг байгуулсан байгаа. Vandebo, Mrs M, Ginjin, Opozit, Tsetse, Vanqush зэрэг  дотоод уран бүтээлчид оролцоно. Мөн нууцалсан нэг уран бүтээлч байгаа. Нэр хүндтэй том продюсер, реппер ирж байгаа учир Монгол уран бүтээлчдээ танилцуулах зорилгоор хамтарч байна. Монгол талаас нүүр царай болгон “Opozit” хамтлагтай голлон хамтран ажиллаж байна. 
Opozit хамтлаг: Дэлхийн А зэрэглэлийн уран бүтээлчтэй нэг тайзан дээр гарах болсондоо баяртай байна. Хамгийн хит гэсэн дуунуудаа дуулах болно. Намрын налгар өдөр болох учраас цаг агаарт санаа зовох зүйлгүй.
Play sound-ийн захирал Мандах: Сүүлийн үед Монголын том тоглолтуудын мэргэжлийн дуу дуугаралтын тоног төхөөрөмжид шинэчлэл хийх гэж шаргуу ажилласан. Мэргэжлийн уран бүтээлчдийн тоног төхөөрөмжийн шаардлага маш нарийн, өндөр ирдэг. Манай компанид шаардлагад нийцсэн пүүл, микрофон, дуугаралтын систем бүх тоног төхөөрөмж байдаг. Хамгийн чухал нь ажиллаж байгаа бага байдаг. Тайз, дуучид, үзэгчид, сандал гэх мэтийг нарийн тооцож, дууны хөглөлтөө хүртээмжтэй хийдэг. Дуу, дүрсийг дэлхийн түвшинд хийнэ.
Манай арга хэмжээтэй “MNS”, “Ирмүүн ая харьяа” компани зэрэг, хувь хүмүүс хамтран ажиллаж байна. Тайзыг үзэгчидтэйгээ маш ойроор засаж байгаа. Латин уур амьсгалтайгаар цамхаг баригдана. 
DJ баг: Классик хип хоп сетүүдийг хүргэх болно. 
COUPON20 кодыг ашиглан хямдралтайгаар худалдан авах боломжтой.
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14