Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Контемпорари Балетын Хөтөлбөр, Үндэсний Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хамтран хүүхдийн сайн сайхны төлөөх Балетын үдшийг толилуулах гэж байна.
Энэ үдэш Монголын сонгодог болон модерн бүжгэн жүжгийг анх удаа нэг тайзнаас үзэх боломж нээгдэхийн зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулах боломжтой болно.
Балетын үдшийн тасалбарын нийт орлогыг хөдөө орон нутгийн гэр цэцэрлэгүүдийн зуухыг халж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн CHIP багц суурилуулах ажилд хандивлаж, хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломж олгох юм.
Тасалбарыг https://shoppy.mn/products/414_ballet-night-251016
Эх сурвалж
| UNICEF Mongolia
|