Dark Light
Урлаг соёл | 2025-10-08

"ГУРВАН ЦАГИЙН ӨНГӨ ТӨРХ" ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан “Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн тусгай үзүүлэнгийн танхимд (2025.10.08) дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнгээр монголын гэрэл зургийн хөгжлийн онцлох гурван цаг үеийн бүтээлүүдээс сонгон бүлэглэж, анхны гэрэл зурагчид болох М.Гомбожав, Н.Чойжинням, Ц.Дагдандорж тэргүүтэй 10 гаруй уран бүтээлчдийн бүтээлүүдийг гаргаснаараа онцлог байв.

Мөн энэ өдөр “Монголын гэрэл зургийн үүсэл хөгжил-90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтатган зохион байгуулж итгэлүүд тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг эрдэм шинжилгээний хуралд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцож “Гэрэл зураг монголын түүхийг судлах эх сурвалж болох нь” илтгэлдээ “Монголын түүхийн судалгаанд нэгэн эх сурвалж нь түүхэн гэрэл зургууд болж тэр нь орчин үеийн түүхтэй шууд уялддаг.

Монголчуудын тухай дэлхийн улс оронд буй гэрэл зургууд нь Монголын түүхийг судлах чухал эх сурвалж болдог. Монголчуудын тухай хуучин гэрэл зургийг эрж хайх, судалгааны эргэлтэд оруулах, ном бүтээл гаргах ажлыг цогцоор нь явуулахад Монголын гэрэл зурагчид мэргэжлийн түүхчдийн хамтын ажиллагаа чухал байна. Тиймээс гэрэл зургийг түүхийн эх сурвалж болгох, зургийн түүхийг судлах цогц судалгааг эхлүүлэх нь зөв гэдгийг онцлов.

Мөн Монголын түүхийг судлах “Түүхэн гэрэл зураг”-ийн бие даасан судалгаа бий болгож чадварлаг мэргэжилтнүүд томоохон хэмжээний сан хөмрөг, цахим мэдээллийн сан буюу цахим тээгчийн бүртгэл үүсгэх бүрэн боломж буйг тодотгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26