Dark Light
Урлаг соёл | 2025-11-10

"БОЛОР ЦОМ 43" НААДАМ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 43" наадам 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо болно.
Наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хэн бүхэн 2025 онд бичсэн, чөлөөт сэдвийн хоёр шүлгээ 2025 оны 11 дүгээр сарын 21-ний 18.00 цагаас өмнө МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар илгээх буюу Монголын Зохиолчдын ордны 207 тоотод ирүүлнэ. 
“Болор цом 43” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна.
Наадамд оролцох бүртгэлийн хураамж 30.000 төгрөгийг МЗЭ-ийн ХААН банкны MN64000500-5016754852 Э.Энхлин тоот дансанд нэр, регистр, утасны дугаараа бичин тушааж, баримтыг хавсаргана.
“Болор цом-43” яруу найргийн наадмын эхний шатны дүнг 2025 оны 11-р сарын 22-нд зарлах бөгөөд цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт 2025 оны 11-р сарын 26-нд болно.
Наадмын талаарх мэдээллийг МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн 8884-2471 утсаар болон МЗЭ-ийн цахим хуудас, ажлын албаны 9457-0279, 9915-7788 утсаар лавлах боломжтой. 

Эх сурвалж | Монголын Зохиолчдын эвлэл
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23