2024 оны Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтаар дэмжлэг авсан найруулагч Ш.Ихбаярын “Хайхрал” (I am no bird) богино хэмжээний киноны тусгай үзвэрийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Энхболд, Н.Онон болон бусад албаны төлөөллүүд оролцож, уран бүтээлчдэд баяр хүргэлээ.
Кино урлагийг дэмжих сан сүүлийн жилүүдэд залуу уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих, анхны уран бүтээлийн гарааг нь бататгах бодлого хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, анхны бүрэн хэмжээний кинонд:
- П.Лхагвадуламын “Сэр сэр салхи”,
- М.Наранбаатарын “Бодит тусгал”,
- Н.Тэмүүлэнгийн “Хөг-жим тээгч”
Хоёр дахь уран бүтээлд:
- Ц.Дэнсмаагийн “Би ганцаараа биш”,
- Д.Эрдэнэбулганы “Механизм” зэрэг уран сайхны кинонуудыг тус тус дэмжин ажиллажээ.
“Хайхрал” кино нь найруулагч Ш.Ихбаярын хоёр дахь уран бүтээл бөгөөд хүний дотоод ертөнц, хайрын утга учрыг шинэлэг хэлбэрээр илэрхийлсэн богино хэмжээний кино юм.
Тус бүтээл олон улсын кино наадмуудад оролцох, Монголын залуу уран бүтээлчдийн дуу хоолойг дэлхийд хүргэх зорилготойгоор бүтээгджээ.
АДМИН







Урлаг соёл








