Dark Light
Урлаг соёл | 2025-12-06

ЛИТВА УЛСАД ЧИНГИС ХААН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чингис хаан Үндэсний музейн захирал, Aкадемич С.Чулуун Балтын тэнгисийн гурван улсын нэг Литва Улсын нийслэл Вильнюс хотноо Үндэсний музейд нь зочлох үеэрээ тус музейн захирал доктор Рута Качкутетэй “Хамтын ажиллагааны гэрээ”-г (2025.12.05) байгуулж гарын үсэг зурлаа. 
Гэрээний хүрээнд хоёр орны музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, харилцан мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллана.
Мөн Чингис хаан үзэсгэлэнг ирэх 2028 онд тус улсад гаргахаар тохиролцож, Балтын тэнгисийн хавийн ард түмэнд Монголын  түүх, их эзэн Чингис хааны түүхийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахаар боллоо.  
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун Вильнюсийн Их сургуулийн номын санд буй алдарт Монголч эрдэмтэн О.Ковалевскийн хувийн сан хөмрөгтэй танилцаж, хамтран тусгай каталог хэвлэх ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна.
Үндэсний түүхийн музей нь Литва улсдаа хамгийн том нь бөгөөд,100 гаруй мянган үзмэртэй соёлын өвийн томоохон төв юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31