Dark Light
Урлаг соёл | 2026-01-20

ЦАСАН УРЛАЛЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛЧУУД ҮЗҮҮРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны Дэлхийн цасан урлалын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Дэлхийн олон орны уран бүтээлчид цасыг “зотон” болгон хувиргаж, ур чадвар, уран сэтгэмж, багийн ажиллагаагаараа өрсөлдсөн уг тэмцээн энэ жил онцгой бүтээлүүдээр дүүрэн байв.

Тэмцээний тэргүүн байрыг Канадын Fjordwitches баг “The Inosculation of Souls” нэртэй бүтээлээрээ эзэлсэн бол Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Falcon of Mongolia” баг “Legend” уран бүтээлээрээ дэд байранд шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгалаа. Харин гуравдугаар байрыг Тайландын баг “Life in Frame” бүтээлээрээ хүртжээ.

Үзэгчдийн саналын шагналыг Перугийн Kawsay баг “Tupuna / Enlace” бүтээлээрээ авсан бол уран бүтээлчдийн сонголтоор Канадын Fjordwitches баг дахин онцлогдсон байна.

Цаснаас урласан эдгээр гайхамшигт бүтээлүүд одоогоор олон нийтэд нээлттэй дэлгэгдэж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл боломж олгосон хугацаанд үзэх боломжтой аж. Урлаг, авьяас, хамтын ажиллагааны жинхэнэ баяр ийнхүү дэлхий нийтийг нэгтгэлээ.


Эх сурвалж | WORLD SNOW CELEBRATION
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07