Dark Light
Урлаг соёл | 2026-02-13

МОСКВА ХОТЫН УЛСЫН КОНСЕРВАТОРТ МОРИН ХУУР БЭЛЭГЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Пётр Ильич Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторт зочлон, ректор Александр Сергеевич Соколов-той уулзлаа.
 
Талууд уулзалтын үеэр тус консерваторын зохион байгуулдаг улсын болон олон улсын хэмжээний мэргэжлийн урлагийн тэмцээнүүдэд монголын уран бүтээлчдийг оролцуулах, цаашид хамтран зохион байгуулах талаар санал солилцов.
 
Түүнчлэн уулзалтын төгсгөлд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг үндэслэн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад 2008 онд бүртгэгдсэн Морин хуурыг тус консерваторт суралцаж буй оюутан, залууст сургалтын зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд сайд Ч.Ундрам болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс бэлэглэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22