Dark Light
Урлаг соёл | 2026-02-24

МУГЖ Т.АРИУНАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТАЙЗНАА ДАХИН МАНДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “International Women’s Day” нэртэй тусгай тоглолтоо M Bank Arena-д толилуулахаар боллоо.
Тэрбээр GRAND AWARDS 2025-ын тайзнаа “Зүрх асна” тоглолтоороо “Бүх цаг үеийн шилдэг тоглолт” номинацийн эзнээр шалгарч, Монголын хөгжмийн урлагийн түүхэнд онцгой амжилтыг дархалсан билээ. Энэхүү бахдам амжилтынхаа үргэлжлэл болгон Т.Ариунаа уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж, илүү гүн мэдрэмж, хүчирхэг амьд дуулалт, дэвшилтэт тайзны шийдэл бүхий “SPECIAL CONCERT”-ыг үзэгч, сонсогчдодоо хүргэхээр бэлтгэж байна.
Эмэгтэй хүний тэсвэр, хайр, ухаарал, хүч чадлыг уран бүтээлээрээ илэрхийлж ирсэн түүний энэхүү тоглолт нь зөвхөн нэгэн уран бүтээлийн үдэш бус, Монголын хөгжмийн урлагийн нэр хүнд, чансааг дахин тодотгох онцгой үйл явдал болохоор хүлээгдэж байна.
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22