Монголын кино урлагийн хөгжилд кино найруулагчдын оролцоо, мэргэжлийн дуу хоолойг бэхжүүлэх зорилготой Кино найруулагчдын чөлөөт уулзалтыг 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад кино салбарын 30 гаруй кино найруулагчид оролцлоо.
Уулзалтын үеэр олон улсын жишигт нийцсэн Найруулагчдын холбоо байгуулах хэрэгцээ, шаардлага, боломжийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, дараах асуудлуудын хүрээнд санал солилцов. Үүнд:
- Салбарын бодлого, шийдвэр гаргалтад найруулагчдын оролцоог нэмэгдүүлэх боломж
- Найруулагчдад тулгамдаж буй нийтлэг асуудлууд
- Олон улсын найруулагчдын холбоодын чиг үүрэг, бүтэц, туршлага
- Монгол найруулагчдын олон улсын зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар хэлэлцсэн юм.
Оролцогчид кино найруулагчдын эрх ашиг, бүтээлч орчныг хамгаалсан нэгдсэн бүтэцтэй холбоо байгуулах нь салбарын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж, цаашид энэхүү чиглэлээр хамтран ажиллах, бодит санал санаачилгыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал нэгдэв.
Энэхүү чөлөөт уулзалт нь кино найруулагчдын хоорондын харилцаа, ойлголцлыг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийн бодлогод уран бүтээлчдийн оролцоог тэлэхэд чиглэсэн чухал уулзалт болж өндөрлөлөө.

АДМИН








Урлаг соёл








