Dark Light
Урлаг соёл | 2026-03-11

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР-2026" ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэж жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан. Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээг 2026 оны 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс оролцох морин холбоод, морин заслын төвүүд, төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор энэхүү арга хэмжээ нь улс хоорондын бодлогын уялдаа холбоог сайжруулах, сайн туршлага хуваалцах, адууны өв соёл, морин спорт, морин заслын хөгжлийг дэмжих, дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг ач холбогдол бүхий олон улсын платформ болж ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00