СКАЙмедиа корпораци Хөрөнгө оруулсан Найруулагч Бат-Өлзийн Тамир Зохиолч Тодко Самсон нарын хамтийн бүтээл "Тусгаар Тогтнол" бошиг сахигч түүхэн уран сайхны кино нээлтээ хийлээ.

Найруулагч Бат-Өлзийн Тамир, зохиолч Тодко Самсоны хамтын бүтээл “Тусгаар тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхны киног дэлгэцийн бүтээл болгох төсөлд СКАЙмедиа корпораци хөрөнгө оруулжээ.
“Скаймедиа” корпораци нь 2017 оноос хойш нийтдээ 50 гаруй кино төсөлд хөрөнгө оруулж, Монголын кино урлагийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсаар байна.
“37-р точка” , Ахан дүүс”, “Өмнөдийг зорих замд”, “Хүлээх өрөө”, “In da house-3” гэх зэрэг үзэгчдийн сэтгэлд нэгэнт хүрсэн бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг дэлгэцнээ амилуулахад үндэсний хөрөнгө оруулалттай “Скаймедиа” корпораци хамтран ажиллаж байжээ.
Тус корпорацийн Монгол киноны уран бүтээлчидтэй хамтран ажилласан энэ удаагийн төсөл нь “Тусгаар тогтнол” бошиг сахигч хэмээх түүхэн бүтээл болж байна.
Үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа уг төслийг санхүүжүүлэн ажиллах болсон гол зорилго нь “шинэ үеийн залууст үүх түүхээ танин мэдүүлэх, эх орны тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсоныг мэдрүүлэх” байсан хэмээн онцолж буй.

“Тусгаар тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхны киног төслийн багийнхан "Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний" 115 жилийн ойд зориулан бүтээжээ. Энэ түүхэн уран бүтээл бүх кино театеруудаар гарч байна.







АДМИН







Урлаг соёл








