Dark Light
Урлаг соёл | 2026-03-13

"KPOP DEMON HUNTERS" КИНОНЫ 2 ДУГААР АНГИЙГ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Netflix бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй бүтээлүүдийнхээ нэг болох KPop Demon Hunters киноны үргэлжлэлийг албан ёсоор зарлалаа.

Энэхүү шинэ төсөл нь хамтран найруулагчид болох Maggie Kang болон Chris Appelhans нарын Netflix-тэй байгуулсан олон жилийн онцгой гэрээний хүрээнд хэрэгжих анхны бүтээл болж байна.

Мөн киноны цомог Golden Globe Awards-аас шилдэг хүүхэлдэйн кино болон шилдэг дуу шагнал хүртсэн бөгөөд энэ жил Academy Awards-ын шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд Zootopia 2, Elio зэрэг бүтээлүүдтэй өрсөлдөж байна.

Эхний ангид K-pop хамтлагийн гишүүд болох Руми, Мира, Зои нар алдар нэрийн амьдрал болон анчдын нууц үүргийн хоорондын зөрчилдөөнтэй нүүр тулж буйг харуулсан билээ.

Найруулагч Мэгги Канг Netflix-ийн сошиал сувгаар дамжуулан “Үзэгчид Солонгос түүх, Солонгос дүрүүдийг илүү ихээр хүсэж байгаад найруулагчийн хувьд бахархаж байна. Бидний бүтээсэн ертөнцөд харуулах зүйл маш их бий. Энэ бол зөвхөн эхлэл” гэж мэдэгджээ. Мөн өнгөрсөн сард BBC-д өгсөн ярилцлагадаа киноны дууны продюсерууд болон уран бүтээлчид үргэлжлэлд илүү олон хөгжмийн хэв маяг, Солонгос соёлын олон талыг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Netflix-ийн мэдээлснээр, KPop Demon Hunters кино нээлтээ хийснээс хойш 6 сарын дотор 480 сая гаруй үзэлт авч платформын дээд амжилтыг эвджээ. Харин “Golden” дуу нь “Billboard Hot 100” жагсаалтын нэгдүгээр байрт бичигдсэн нь анимэйшний дууны хувьд онцгой амжилт болсон байна.

Киноны дараагийн анги хэзээ нээлтээ хийх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00