Dark Light
Урлаг соёл | 2026-03-19

Р.ЧОЙНОМЫН НЭРЭМЖИТ “ЗАЛУУ НАС” АНХНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Залуу нас” Анхны бүтээлийн улсын уралдааныг зохион байгуулна.
Үндэстний уран зохиолыг төрөл зүйлийн хувьд тэгш хөгжүүлэх, үндэсний өвөрмөц онцлогийг шингээсэн, өнөө үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан шинэ бүтээлийг нээх, түгээх, уран зохиолын залуу үеийг нээн таниулах, орчин цагийн шинэ зохиолчдыг дэмжих, боловсруулах, зохиол бүтээлийг сурталчлах, бүтээлч ажлыг хэрэгжүүлэх, хүүхэд залуусын идэвхтэй оролцоог хангах;
Монгол хэл, соёл уламжлалаа эрхэмлэн дээдлэх болсон өнөө цагт уран зохиолоор дамжуулан ирээдүй үеийн боловсрол, ёс суртахууны хүмүүжилд сайн нөлөөтэй төдийгүй уран сайхны сэтгэлгээний хувьд шинэ санааг хөндсөн залуу үеийн шилдэг бүтээлүүдийг тодруулахад уралдааны гол зорилго оршино.  
Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Боловсролын ерөнхий газарт хүлээн авна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00