Dark Light
Урлаг соёл | 2026-03-20

ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх томоохон уран бүтээлийн төслийг хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор танилцуулж байна. 
 
Тус төслийн хүрээнд бүрэн хэмжээний тайзны мюзикл бүтээж, 2026 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо нээхээр төлөвлөж байна.        
                         
Тус Мюзикл нь Монгол Улсад анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг Монголд нутагшуулах, мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд толилуулах зорилготой. Цаашид уг бүтээлийг Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилттой байна.
 
ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дах продюсероор ажиллаж, дүрийн сонгон шалгаруулалт, дууны болон гэрэлтүүлгийн дизайн, хөгжмийн дуугаралт, инженерийн шийдэл, бүжиг дэглээчээр мэргэшсэн Британийн мастер уран бүтээлчдийг сонгон ажиллуулна. Тэд Монголд уригдан, Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах хугацаандаа театр, урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер сургалтуудыг зааж, Монголын хөгжмийн театрын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна. Продюсерын баг Британийн уран бүтээлчдийг 2026 оны 4 дүгээр сард зарлахаар төлөвлөж байна.
 
Мөн дүрийн шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжигчид уран бүтээлчид болон Монголын сор болсон залуу уран бүтээлчийг шалгаруулан оролцуулна.
 
Төслийн Монгол баг:
  • Төслийн санаачлагч: Төрийн соёрхолт ХУРД хамтлаг
  • Ерөнхий продюсер: МУГЖ Д.Отгонбаяр (Төрийн соёрхолт Хурд хамтлагийн гитарчин)
  • Продюсер: Ж.Өнөрмаа (ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер)
  • Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул (Хурд хамтлаг)
  • Уран сайхны удирдагч: Б.Анхбаатар (ПРО Театрын найруулагч, жүжигчин)
  • Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн (ПРО Театрын найруулагч, жүжигчин)
  • Хөгжмийн найруулагч: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбат
  • Зохиолч: Г. Бадамрагчаа
  • Зөвлөх: Төрийн шагналт МУГЖ, Н.Наранбаатар
Төслийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын мюзиклийн чиглэлээр мэргэшсэн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. 2026 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 4-ний хооронд найруулагч Б.Даваасүрэн,  Б.Анхбаатар, төслийн менежер, продюсер О.Мөнхтуул нар Их Британид уран бүтээлийн судалгааны аялал хийж, дэлхийн театр, мюзиклийн гол төв болох West End-д 10 гаруй жүжиг, мюзиклийг үзэж туршлага судалжээ. Тэд Британийн уран бүтээлчидтэй уулзаж, дүр шалгаруулалт, зохиолын талаар санал солилцож, тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэрэг техникийн шийдлүүдтэй танилцсан байна. 
 
Хурд хамтлагийн бүтээх тус мюзикл нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, Монголын рок хөгжим болон орчин үеийн тайзны урлагийг дэлхийн түвшинд гаргах стратегийн ач холбогдол бүхий соёлын уран бүтээл юм. 
 
Төслийн баг энэхүү олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж буй Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, ИБУИНХУ дах Монгол Улсын ЭСЯ, Монгол Улс дах ИБУИНХУ-ын ЭСЯ-нд талархал илэрхийллээ.
 
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбоо барих: Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул
И-мэйл: hurd.band@gmail.com

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00