Dark Light
Урлаг соёл | 2026-03-21

САЙД Ч.УНДРАМ KAWAI КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Япон улсын дэлхийд нэр хүндтэй төгөлдөр хуур болон хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч Kawai хөгжмийн зэмсгийн үйлдвэр (Kawai Musical Instruments Manufacturing Co., Ltd.)-ийн Ази, номхон далайн бүсийн захирал, KAWAI корпорацын Ерөнхий менежер БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Кавай Тору, (Kawai Toru), Япон улсын Шизүока мужийн Хамамацү хотын төв салбар дахь Хятад, Хонгконг, Монголын салбарыг хариуцсан газрын дарга Ямаса Кирика (Yamasa Kirika), мэргэжлийн төгөлдөр хуур хөгжмийн мастер инженер Юта Миура (Yuta Miura) болон Монгол Улс дахь “Kawai” компанийн захирал Б.Бат-Өлзий нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга О.Байгаль, Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театрын төгөлдөр хуурч, Монгол Улсын Урлагийн Гавьяат жүжигчин, концертмейстр Б.Солонго болон Улсын Филармонийн хөгжим хөглөөч Б.Амарзаяа, төгөлдөр хуурч О.Энхмөнх нар байлцаж, Монголын сонгодог урлагийн ололт амжилт болон ирээдүйн хөгжилд чухал шаардлагатай байгаа тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам тэр дундаа гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг ярилцаж, харилцан санал солилцлоо.
 
Энэхүү Kawai хөгжмийн зэмсгийн үйлдвэр (Kawai Musical Instruments Manufacturing Co., Ltd.) нь инженер, зохион бүтээгч Койчи Кавай (Koichi Kawai)-гийн санаачилгаар 1927 онд анх байгуулагдан өнөөдрийг хүртэл акустик болон дижитал төгөлдөр хуур, электрон хөгжмийн зэмсгүүдийг үйлдвэрлэн чанар, инновац, дуугаралтын нарийвчлалаараа олон улсын зах зээлд өндөр үнэлэгдсэн дэлхийн тэргүүлэх төгөлдөр хуур үйлдвэрлэгчдийн нэгт зүй ёсоор тооцогддог байна.
 
Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч тус компанийн зүгээс Монголын мэргэжлийн урлагийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудын хөгжмийн зэмсэг тэр дундаа төгөлдөр хуурын чанар хүртээмж, тоглолтын болон сургалтын агуулгаар хэрэглэж байгаа хөгжмийн зэмсгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээ хийгээд нарийн мэргэжлийн хөгжим хөглөөч, засварын ажилтныг сургаж бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог цогцоор нь бий болгоход хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов. Ингэснээр хөгжмийн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд чухал алхам болно гэж үзлээ.
 
Хөгжмийн зэмсэг, түүний стандартыг олон улсын жишигт хүргэснээр Монгол Улсад дэлхийн болон Япон орны тэргүүлэх зэрэглэлийн уран бүтээлчдийг урьж тоглуулах, олон улсын хэмжээний ангилал, зэрэглэлд хүрсэн уралдаан, наадмыг Монголын тайзнаа зохион байгуулахад нь нэн чухал ач холбогдолтой уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч, төгөлдөр хуурын сургалт, мэргэжлийн хөгжимчдийн бэлтгэл, концертын танхимын хөгжмийн зэмсгийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэн соёлын салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодлого, стратегиа чиглүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.
 
Уулзалтын төгсгөлд Сайд Ч.Ундрам болон Ерөнхий менежер Кавай Тору нар эдгээр ажлуудыг үе шаттай, урт хугацааны бодлогын хүрээнд хэрэгжүүлж, Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөгжмийн боловсролын салбарт бодит үр дүн бий болгох уулзалт боллоо хэмээн талууд харилцан дүгнэв.
 
Цаашид “Кawai musical instruments” компанийн зүгээс Монгол Улсад сонгодог хөгжмийн боловсролыг дэмжих, олон улсын соёлын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, бодит хамтын ажиллагааны боломжуудыг судлан ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00