Dark Light
Урлаг соёл | 2026-03-21

“ЕВГЕНИЙ ОНЕГИН” ДУУРЬ ТОГЛОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам"-ын дагуу Засгийн газрын 2026 оны “Ой тэмдэглэх тухай” 60 дугаар тогтоолоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн тэгш ойн баярыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.  
 
Нэрт соён гэгээрүүлэгч, урлаг судлаач Ж.Бадраагийн эрдэм судлал, тэр дундаа соёл, урлагийн салбарт үлдээсэн эрдэм мэдлэгийг их өв санг хойч үедээ өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэн мөнхжүүлэх зорилгоор түүний зохиосон “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зэрэг олон талт соёл, урлагийн арга хэмжээнүүдийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр “Жамцын Бадраа сан”-гаас эрхлэн зохион байгуулахын зэрэгцээ Монголын Театрын музей, Монгол Улсын Их Сургууль зэрэг соёл, боловсролын байгууллагуудын оролцоотойгоор өргөн хүрээнд тэмдэглэн, хамтран ажиллаж байна.
 
Ж.Бадраа нь 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд мэндэлж,  Багшийн сургуулийн тоо физикийн багш, Улсын их сургуулийн хэл бичиг, утга зохиолын анги, 1950 онд Монгол Улсын Их Сургуулийн хэл бичиг, утга зохиолын анги болон 1958 онд Дели хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэлний чиглэлээр тус тус суралцан төгссөн. Тэрээр  уламжлалт язгуур урлаг соёлоо судлан хөгжүүлж “Ардын дуу хуур”, “Монгол хөөмэй”, “Ингэн эгшиг”, “Цацал”, “Уртын дуу” зэрэг баримтат кино зохиол  туурвин, дэлгэцийн бүтээлээрээ олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртэж Монгол Улсаа Олон улсад сурталчлан таниулсан билээ.
 
Үүний зэрэгцээ “Хөгжмийн нэр томьёо” (1956), “Монгол ардын хөгжим” (1998) нэг сэдэвт судалгааны бүтээл нь онолын суурь ухагдахуун, гарын авлага болж, дэлхийд алдартай “Евгений Онегин”, “Тоска” дуурийг Монгол хэлээр орчуулан тайзнаа тавьсан нь дэлхийн сонгодог урлагийг эх орондоо нутагшуулахад өөрийн хувь нэмрээ оруулж,  үндэсний дуу бүжгийн “Түмэн эх”, “Эртний сайхан” чуулга болон Монгол Улсын Их Сургуулийн “Ардын урлаг судлалын тэнхим”-ийг тус тус үүсгэн байгуулалцсан эрдэм оюун төгс соёлын гарамгай зүтгэлтэн юм.
 
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний орчуулсан Оросын алдарт хөгжмийн зохиолч В.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь  2026 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тавигдаж, олон нийтийн хүртээл болно. Монголын сонгодог урлагийн мэргэжлийн театр маань анх 1963 онд нээлтийн тоглолтоо энэхүү дууриар эхлүүлж байсан түүхтэй билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00