Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн суралцагчдын дунд “Эх орон”, “Эрх чөлөө” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
ГОЛ ЗОРИЛГО:
Яруу найрагч Р.Чойномын уран бүтээлийн өв, үзэл санаа, утга зохиол дахь байр суурийг олон нийтэд сурталчлан таниулж, үндэсний соёл, оюуны өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг уран зохиолоор дамжуулан Монгол орон, түүх, соёлын мэдлэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бахархал, соёлын үнэт зүйлсийг бий болгох, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд оршино.
АНГИЛАЛ:
Дунд ангийн суралцагчид –“Эх орон” сэдэвт эсээ
Ахлах ангийн суралцагчид – “Эрх чөлөө” сэдэвт эсээ
ХУГАЦАА:
Оролцогчид бүтээлээ 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор өөрийн сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ.
Удирдамжтай танилцах: https://shorturl.at/SsVfc
АДМИН








Урлаг соёл









