Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр “Мөнгөн мод” наадмыг зохион байгуулж, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг.
Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” хүндэтгэлийн арга хэмжээ /2026.03.27/ Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
"Мөнгөн мод-2025" наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, судлаач гэсэн 14 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулна.
Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, гэсэн 11 төрлөөр шалгаруулж, мөнгөн мод цом, мөнгөн шагналаар урамшуулна.

|
Эх сурвалж
| Соёл Урлагийн Газар
|
АДМИН







Урлаг соёл





