Засгийн газрын өнөөдрийн /2026.03.25/ хуралдаанаар ЮНЕСКО-ийн Олон Улсын театрын институтээс зохион байгуулдаг “Олон Улсын Эксперименталь театрын фестиваль”-д 2025 оны 11 сард оролцож Шилдэг жүжиг төрөлд Алтан медаль хүртсэн Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын урлагийн сургуулийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Тэмцээнийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тайзны уран бүтээлчдийн холбоо зохион байгуулсан бөгөөд Ханой, Хо Ши Мин, Хайфон хотуудад 13 улсын 30 мэргэжлийн театр, 1000 гаруй уран бүтээлч, жүжигчдийг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж “Ертөнц” физикл жүжгээр оролцож нийт 8 шагнал хүртсэн юм.
АДМИН







Урлаг соёл





