Монголын “sustainable” үйлдвэрлэлийн манлайлагч бол “Ханбогд кашмер” гэдэгтэй ноолуурын салбарынхан маргахгүй. Үндэсний брэнд болсон энэ байгууллага салбартаа тэргүүлж, хэдийнэ дэлхийд гараад байна. Харин Nolur cashmere -ийн хувьд quite luxury чиглэлийг баримталдаг өөрийн худалдан авагчдын хүрээлэлтэй болсон брэнд билээ.
Тэгвэл тун удахгүй “Ханбогд кашмер” “Нолур кашмер”-тай хамтран Солонгосын tailor made костюмны no 1 ателье “Suitfabric”-ийн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэхээр эхний 40 үйлчлүүлэгчээс биеийн хэмжээ авч, цор ганц хувь хүссэн хослол, хүрэм, ноолууран пальтог нь урлах транк шоу хийхээр зэхжээ.
Тодруулбал, Tailor made suit буюу биеэс хэмжээ авч, ганцхан хувийг захиалагчдаа зориулан урладаг энэ салбар сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт салбар бүртээ амжилттай явж байгаа урлаг, спортын одод, бизнесмэн, улс төрч эрхмүүдийн дунд моод болоод байгаа нь нууц биш. Дэлгүүрт өлгөсөн массад зориулсан хувцас эсвэл нэлийсэн том лого сонгодоггүй, хамгийн үнэ цэнтэй хувцасладаг гэдгээ бусдад мэдрүүлдэг мэдрэмж өндөртэй хүмүүс ихэнхдээ Tailor made suit-ийг сонгодог. Энэ ч утгаараа сүүлийн арван жил Солонгосын баяуудын Гангнам дүүрэг, бүр А зэрэглэлийн элитүүдийн дүүрэг болох Чёнгдамд төв нь байдаг, солонгосын Tailor made suit үйлчилгээний тэргүүлэгч “Suitfabric”-аар Солонгосын Ерөнхийлөгч, Ассемблейн гишүүдээс эхлээд кино одод болох Сон Жүн Ки, Жи Хюн Вүү, Ким Кан Вүү, Пак Жи Ван, Пак Хая Жүүн нарын мандаж яваа жүжигчид гангардаг. Өдөр тутам хийгээд ёслол хүндэтгэлийн костюмаараа алдаршсан “Suitfabric” АНУ, Хятадын зах зээлд хэдийнэ гарч, өдгөө Монголын ноолуурын салбарт хүчээ авсан “Ханбогд кашмер”, “Нолур кашмер”-тай хамтран орж ирж байгаа нь манай ноолуурын салбарын хөгжил дэлхийн түвшинд хүрсэнийг илтгэж байна.
“Ханбогд кашмер”-ийн тухайд ноолууран хувцас болон ноолууран даавууны дэлхийн ноён оргил Loro Piana, мөн Ermegnildo Zegna, Colombo, Johnson of Elgin зэрэг хамгийн тансаг зэрэглэлийн топ брэндүүдийн стандартыг хангаж, самнаж угаасан ноолуураа тэдэн рүү нийлүүлдэг. Одоо харин эдгээр Loro Piana, Ermegnildo Zegna, Colombo Johnson of Elgin брэндүүдийн ноолууран даавуугаар сайн чанарын хослол, кашмеран пальтог Солонгосын номер 1 мастер тейлороор хийлгэх боломжийг “Ханбогд кашмер”, “Нолур кашмер”-тай хамтран ирэх дөрөвдүгээр сарын 9-11-ний хооронд транк шоугаараа олгох юм байна. Манай загварын салбарт урьд хожид байгаагүй high зэрэглэлийн даавуугаар биедээ таарсан цор ганц костюм, пальто дэлхийд нэртэй мастерт захиалах шинэ үйлчилгээг хэн хэн авах бол?
АДМИН








Урлаг соёл





