Уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн авьяас чадварыг үнэлж урамшуулах зорилгоор зохион байгуулдаг “Мөнгөн мод–2025” наадмын цомын эзэд маргааш тодорно.
Энэ жилийн наадамд 183 уран бүтээлч бүтээл туурвилаа ирүүлснээс эцсийн шатанд 74 уран бүтээлч тунаж үлджээ.
“Мөнгөн мод” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл, нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судалгаа зэрэг 14 төрлөөр шилдэг уран бүтээл, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом болон мөнгөн шагналаар урамшуулах юм.
Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийн цомын эздийг тодруулах “Мөнгөн мод-2025” ёслолын арга хэмжээ маргааш буюу 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
АДМИН








Урлаг соёл





