Dark Light
Урлаг соёл | 2026-03-27

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүн төрөлхтний оюун санааны охь манлай болсон тайзны урлагийг хөгжүүлэх, үндэсний болон дэлхийн сонгодог өвийг түгээн дэлгэрүүлэх их үйлстэй амьдралаа холбосон театрын үе үеийн зүтгэлтнүүд, эрхэм уран бүтээлчид, үзэгч түмэндээ Дэлхийн театрын өдрийн мэндийг дэвшүүлье.

ЮНЕСКО-гийн харьяа Олон улсын театрын институтийн санаачилгаар 1962 онд Францын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны театрын зүтгэлтнүүд цугларан анхлан тэмдэглэсэн энэхүү өдөр нь өнөөдөр "Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван" уриан дор хүн төрөлхтний баяр болон өргөжжээ. Монгол Улсад 1990-ээд оноос уг баярыг уламжлал болгон тэмдэглэж, шилдэг уран бүтээлүүдээ толилуулан, салбарын хөгжил, чиг хандлагыг хэлэлцдэг онцгой өдөр болсон түүхтэй.

Театрын урлаг нь хүүхэд залуусын гоо зүйн боловсрол, нийгмийн соён гэгээрэлд нөхөж баршгүй үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмний оюун санааг түүчээлж байдаг билээ. Тиймээс Монголын театрын урлагийг олон улсын тавцанд гаргах, соёлын өвийг хамгаалах, уран бүтээлчдийнхээ хөгжлийг дэмжих, техник технологийн шинэчлэл хийх нь соёлын бодлогын нэн тэргүүний зорилтуудын нэг хэвээр байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22