Утга зохиолын чиглэлээр суралцаж байгаа оюутан залууст зориулсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит “ДАВЛАГАА 2026” богино өгүүллэгийн наадмыг Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс уламжлал ёсоор зохион байгуулахаар зарлаад байна.
Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит “ДАВЛАГАА 2026” богино өгүүллэгийн наадам нь залуусын зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг тэлж, уран зохиолын ертөнцөд өөрийн өнгийг тодруулан, шинэ давлагаанд нэгдэн оролцохыг уриалахын зэрэгцээ уран бичлэгийн чадвараа сорих боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.
Оролцогчдын бүтээлийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл dep_literature.art@num.edu.mn хаягаар болон МУИС-ийн Хичээлийн II байрны 325 тоотод хүлээн авах бөгөөд утга зохиол сонирхдог, бичих хүсэл тэмүүлэлтэй оюутан залуус та бүхний идэвхтэй оролцохыг ССАЖЯ-аас уриаллаа.

Б.ЭНХЗАЯА







Урлаг соёл





