Dark Light
Урлаг соёл | 2026-04-07

ЖҮЖИГЧИН Г.ЗОЛЗАЯАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жүжигчин Г.Золзаяа шинэ уран бүтээлээрээ эргэн ирлээ. “Амьдралд хайртай” уран сайхны кино нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох архины хамаарлыг хөндөж, Г.Золзаяа амьдралын хүнд сорилттой нүүр тулсан эмэгтэйн дүрийг бүтээжээ.
“Ээж болсноос хойш би амьдралыг илүү гүн ойлгож эхэлсэн. Энэ дүрийг бүтээхдээ зөвхөн жүжиглэх биш, мэдрэх хэрэгтэй байсан” хэмээн тэрээр онцолсон юм.
Архины хамаарал нь зөвхөн нэг хүний асуудал биш, гэр бүл, хүүхэд, цаашлаад нийгэм бүхэлдээ нөлөөлдөг эмзэг сэдэв. Иймээс “Амьдралд хайртай” кино нь үзэгчдэд бодит байдлыг мэдрүүлэх, асуудлын мөн чанарыг ойлгуулахыг зорьсон бүтээл болж байна.
“Яруу Арт” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох энэхүү кинонд жүжигчин Х.Цасчихэр, Г.Золзаяа, Г.Чулуунцэцэг, М.Саранцэцэг, Б.Батмэнд нар тоглосон бол ерөнхий найруулагчаар Г.Амартүвшин, продюсероор Б.Санчир, Н.Батжаргал ажилласан байна. 50 гаруй уран бүтээлчийн сэтгэл, зүтгэл, зорилго шингэсэн энэхүү шинэхэн бүтээл үзэгчдэд бодол төрүүлж, сэтгэл хөдөлгөх нь гарцаагүй.
Сүүлийн жилүүдэд залуу уран бүтээлчид урлагаар дамжуулан нийгмийн асуудлыг хөндөх, шүүмжлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэлзүйн нөлөө үзүүлэх, олон нийтэд мэдээлэл түгээхэд онцгой анхаарч байгаа нь ажиглагдаж байна.
“Амьдралд хайртай” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22