Dark Light
Урлаг соёл | 2026-04-08

ОЮУТАН, ЗАЛУУСЫН “ДЭВЖЭЭ” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас оюутан, залуучуудын соёлын боловсрол, бүтээлч сэтгэлгээ, тайзны болон багаар ажиллах чадварыг хөгжүүлж, урлагаар дамжуулан соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын оюутны холбооноос зохион байгуулж “ДЭВЖЭЭ” оюутны наадмыг дэмжин, хамтран ажиллаж байна.

Тус наадам нь зөвхөн өрсөлдөөн төдийгүй соёлын боловсрол, үндэсний бахархал, хамтын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэсэн олон талт ач холбогдолтой юм.

Оюутан залуус зөвхөн ярих бус, сэтгэж, хийж, шударгаар өрсөлдөх шинэ соёлыг түгээх “ДЭВЖЭЭ” наадмыг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс долоо хоног бүрийн пүрэв гаригт NTV телевизээр 20:30 цагаас орон даяар  дамжуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22