Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “Асситеж Монгол” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй хүүхэд, залуучуудад зориулсан “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадмыг албан ёсоор дэмжин, хамтран ажиллаж байна.
Тус наадмын хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "Tanan Event Hall"-д “Театрын урлаг – Хүүхэд, залууст” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээнд 15 улсын 30 гаруй төлөөлөгч, гадаад дотоодын уран бүтээлчид оролцоно.
Хэлэлцүүлгээр хүүхэд, залуучуудын театрын олон улсын хөгжлийн чиг хандлага, тэргүүн туршлага, салбарын уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлууд болон гарц шийдэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээнд санал солилцох юм.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР
Хэлэлцүүлэг I: “Хүүхэд, залуучуудын театрын хөгжил, туршлага”
Чиглүүлэгч:
-
Г.Оюунтунгалаг (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн)
Хэлэлцүүлэгчид:
- Сью Жайлс (Sue Giles) – Австрали Улсын төлөөлөгч, Олон улсын хүүхэд, залуучуудын театрын холбоо (ASSITEJ)-ны Ерөнхийлөгч
- Катаржина Кничалска (Katarzyna Knychalska) – Бүгд Найрамдах Польш Улсын төлөөлөгч, соёлын продюсер, сэтгүүлч, театрын нетворкер
- Петра Парамита (Petra Paramita) – Индонез Улсын төлөөлөгч, "Wanderlust Indonesia" төслийн удирдагч
- Д.Батсайхан – Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), дэд профессор
- З.Баянзул – Улсын Хүүхэлдэйн театрын захирал

Хэлэлцүүлэг II: “Хүүхэд, залуучуудад зориулсан театрын уран бүтээлчдэд тулгамдсан асуудал, шийдэл”
Чиглүүлэгч:
- Г.Оюунтунгалаг (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн)
Хэлэлцүүлэгчид:
- Адриен Борруат (Adrien Borruat) – Швейцарын Холбооны Улсын төлөөлөгч, “Mario & Mela” театрын жүжигчин
- Хьюж Силлито (Huge Sillytoe) – Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын төлөөлөгч, уран бүтээлч, судлаач
- А.Ууганбаяр – Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга
- Г.Ганбат – “РОМА” театрын дарга
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын хүүхэд, залуучуудын театрын урлагийг олон улсын түвшинд гаргах, салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийг дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон хэвлэл мэдээллийн мандат авах, Олон улсын төлөөлөгч, уран бүтээлчидтэй холбогдох: А.Уянга (Утас: 99290725)
АДМИН






Урлаг соёл





