Манай гарагийн хамгийн сайхан бүсгүйг шалгаруулах 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Пуэрто Рико улсад зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээн нь насны хязгаар заадаггүйгээс гадна гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулсан, хүүхэдтэй, тэр бүү хэл хөл хүнд эмэгтэйчүүд хүртэл оролцох боломжтой цор ганц томоохон тэмцээн гэдгээрээ онцлог. Ингэж оролцогчдын боломжийг өргөжүүлснээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг зөвхөн гадаад төрхөөр бус амьдралын туршлага, манлайлал, нийгэмд үзүүлэх нөлөөгөөр нь үнэлэх шинэ хандлагыг дэлхий дахинаа бий болгосон юм.
“Miss Universe” тэмцээнд Монгол Улс 2018 оноос оролцож эхэлсэн бөгөөд загвар өмсөгч Д.Долгион, мисс Б.Гүнзаяа, Б.Намуунзул, З.Номинзул нар үндэсний ялагчаар шалгаран дэлхийн 1.5 тэрбум үзэгчийн өмнө эх орноо төлөөлөн алхсан түүхтэй.
Тэгвэл тэдний амжилтыг ахиулах 5 дахь гоо бүсгүйг шалгаруулах “Miss Universe Mongolia 2026” тэмцээний бүртгэлийг албан ёсоор эхлүүлжээ. Өндөр, жин үл харгалзан Монгол Улсын иргэн, 18-аас дээш насны бүх эмэгтэйчүүд доорх линкээр цахим бүртгэл үүсгэн өөрийгөө сорих, олон улсын тавцанд танигдах боломжтой юм.
БҮРТГЭЛИЙН ЛИНК: https://forms.gle/cDba8fCS7d4iu8cR6
Ташрамд сонирхуулахад, энэ жилийн тэмцээнийг анх удаа нийслэл, 21 аймгийн форматаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
АДМИН






Урлаг соёл




