Dark Light
Урлаг соёл | 2026-04-10

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр яамны нийт албан хаагчидтай уулзалт хийлээ. Үндэсний номын сангийн шинэ салбарт зохион байгуулагдсан тус уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар болон 100 гаруй албан хаагч хамрагдлаа.

​Уулзалтын эхэнд Сайд Ж.Алдаржавхлан салбарын нийт албан хаагчдад хандан өөрийн танилцуулгыг хийж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх онцлох ажлууд болон салбарын хөгжлийн ерөнхий чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрээр төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд яамны албан хаагч бүрийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлоод, цаашид салбарын хөгжлийг хурдасгахын тулд шинийг санаачлагч, шийдвэр гаргагч байх болно гэдгээ тодотголоо. Түүнчлэн аялал жуулчлалыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

​Мөн энэ үеэр салбарын албан хаагчдын төлөөллийн үгийг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, ажлын уялдааг хэрхэн сайжруулах талаар нээлттэй санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Энэхүү уулзалт нь салбарын шинэчлэл, хөгжлийн зорилтуудыг нэгдмэл ойлголттойгоор, шинэлэг арга барилаар эрчимтэй хэрэгжүүлж эхлэх суурь алхам болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22