Dark Light
Урлаг соёл | 2026-04-12

“ТЕАТРЫН УРЛАГ-ХҮҮХЭД ЗАЛУУСТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нүүдлийн театрын наадмын хүрээнд “ТЕАТРЫН УРЛАГ-ХҮҮХЭД, ЗАЛУУСТ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.04.12/ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг “АССИТЕЖ МОНГОЛ” ТББ-ын санаачилгын хүрээнд ССАЖЗЯ, ЗГХА-СУГ хамтран хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт 15 улсын 50 гаруй уран бүтээлч, салбарын мэргэжилтэн, төлөөлөгчид оролцож, хүүхэд, залуучуудад чиглэсэн театрын урлагийн өнөөгийн байдал, олон улсын хөгжлийн чиг хандлага, шинэ санаа, шилдэг туршлагын талаар санал солилцлоо.
“Хүүхэд, залуучуудын театрын хөгжил, туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт:
  •  Австралийн ASSITEJ-ийн Ерөнхийлөгч Sue Giles
  •  Польш улсын соёлын продюсер, сэтгүүлч, театрын шүүмжлэгч Katarzyna Knychalska
  •  Индонез улсын Wanderlust Indonesia төслийн удирдагч Petra Paramita
  •  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор Д.Батсайхан
  •  Улсын хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул нар оролцож, илтгэл, байр сууриа илэрхийллээ.
Мөн “Хүүхэд, залуучуудад зориулсан театрын уран бүтээлийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт:
  •  Их Британийн уран бүтээлч, судлаач Huge Sillytoe
  •  Шведийн Mario & Mela театрын жүжигчин Adrien Borruat
  •  Рома театрын дарга Г.Ганбат
  •  Дундговь аймгийн Тэнгэрийн Тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нар оролцож, салбарын тулгамдсан асуудал, боломжит шийдлийн талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид театрын урлагийг орон нутаг болон алслагдсан бүс нутагт хүртээмжтэй хүргэх, шинэ үеийн үзэгчдийг төлөвшүүлэх, дижитал шилжилтийн эринд нийцүүлэн хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудад онцгойлон анхаарч хэлэлцэв.
Энэхүү хэлэлцүүлэг нь олон улсын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд, залуучуудын театрын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22