Dark Light
Урлаг соёл | 2026-04-14

Ж.ЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ ЗАЛУУ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН XII УРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч багш Ж.Чулууны нэрэмжит Олон улсын XII уралдааны гала тоглолт 2026 оны 04 сарын 13-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа ёслол төгөлдөр зохион байгуулагдаж, шилдэг хөгжимчдөө тодрууллаа.
Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн залгамж үеийг бэлтгэх, авьяас чадварыг хөгжүүлэх, сэтгэлзүй болон техник ур чадварыг дэмжих зорилготой тус уралдаан нь анх 1992 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 2002 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /тухайн үеийн нэршлээр/-ны ивээл дор зохион байгуулагдаж, улмаар олон улсын нэр хүндтэй уралдаан болж хүрээгээ тэлсээр ирсэн билээ.
Тус уралдаанд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрбасс гэсэн хөгжмийн төрлөөр, таван насны ангиллаар  нийт 360 гаруй залуу хөгжимчид авьяас чадвараа сорин оролцсон байна. 
Уралдааны хүндэт шүүгчээр Бельгийн хөгжмийн академийн хүндэт профессор Даниел Глинер, ОХУ-ын Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн сургуулийн захирал, ОХУ-ын соёлын гавьяат ажилтан А.Дурбажева нар ажиллалаа. 
Шилдэг оролцогчид олгодог Гран при шагналыг "А" ангиллын оролцогч Н.Цогт хүртлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22